ТОГТВОРТОЙ ДЭЛХИЙГ ЗАГВАРЧЛАЯ

Dassault Systèmes нь уул уурхайн компаниудын тогтвортой үйл ажиллагааг хөгжүүлэх, уурхайн төлөвлөлтийг сайжруулах, уурхайн бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн сүүлийн үеийн батлагдсан програм хангамжийн шийдэл, технологийн дижитал инноваци билээ.  Dassault Systèmes-ийн нэг хэсэг болох ЖЕОВИА нь “3DEXPERIENCE” хэмээх   платформоор дамжуулан ямар ч орчныг 3D хэлбэрээр загварчилж, ашиглах боломжийг олгодог.

ЖЕОВИА-н бүтээгдэхүүнүүд

GEOVIA SURPAC™

ГЕОЛОГИ, АШИГТ МАЛТМАЛ, УУРХАЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БА ҮЙЛДВЭРЛЭЛ

GEOVIA Surpac нь дэлхийн 120 гаруй улсад геологийн хайгуул, ил ба далд уурхайн төлөвлөлт болон үйлдвэрлэлийн төслүүдэд хамгийн өргөн ашиглагддаг  програм хангамж юм. Энэхүү програм нь хялбар хэрэглээ, өндөр чанартай 3D график, болон компаны онцлогт тохирсон автоматжуулалтаар дамжуулан ажлыг илүү үр ашигтай, нарийвчлалтай болгодог.  Surpac нь геологич, маркшейдер, уул уурхайн инженерүүдийн бүх шаардлагыг хангадаг бөгөөд түүхий эд, хүдрийн биет, олборлолтын арга болгонд тохирсон уян хатан функцтай. Мөн, олон хэл дээр ажиллах чадвартай бөгөөд энэ нь дэлхийн олон компаниудад үйл ажиллагааныхаа хүрээнд нийтлэг шийдлийг олох боломжийг олгодог.

Давуу талууд:

  • Өрөмдлөгийн өгөгдлийн менежмент, геологийн загварчлал, блок загварчлал, геостатистик, уурхайн дизайн, уурхайн төлөвлөлт, нөөцийн тооцоо гэх мэт олон цогц хэрэглэгдэхүүнтэй. 

  • Хэрэгцээнд тулгуурлан амархан өөрчлөгдөж, дасан зохицох чадвартай.

  • Компаны дотоод хэлтсүүд, багуудын хооронд дата өгөгдөл болон төслийн мэдээллийг саадгүй хуваалцах боломжтой.

  • Цаг хэмнэлтийн горимыг нэмэгдүүлсэн.

  • Ажлыг автоматжуулснаар гүйцэтгэлийг илүү хялбар бас тууштай болгоно.

  • GIS болон CAD системүүдийн файл форматын дэмжлэгтэйгээр өгөгдлийн давхардал багассан.

  • GEOVIA MineSched™ програмтай хуваариа нэгтгэх боломжтой. 

  • Англи, Хятад, Орос, Испани, Франц хэл дээр ашиглах боломжтой.

GEOVIA Hub™

МЭДЭЭЛЛИЙН ТӨВЛӨРӨЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА

GEOVIA Hub нь Surpac хэрэглэгчийн интерфэйс дотор шууд нэгтгэгдсэн байдаг бөгөөд дэлхийн хаана ч байсан алсын зайнаас хайгуул, төлөвлөлт, үйлдвэрлэлийн өгөгдлийг аюулгүйгээр цэгцэлж, хуваалцаж, мэдээлэл солилцох найдвартай хамтын ажиллагааг дэмждэг.

GEOVIA GEMS™

ГЕОЛОГИ, НӨӨЦИЙН ЗАГВАРЧЛАЛ, УУРХАЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

GEOVIA GEMS нь геологи, уурхайн төлөвлөлтийг нэгтгэсэн хамгийн шилдэг програм юм. GEMS нь ил болон далд уурхайн мэргэжилтнүүдэд хайгуул, загварчлал, уурхайн зураг төсөл, урт хугацааны төлөвлөлт, үйлдвэрлэлийн хуваарь гаргахад тусалдаг. 

Энэхүү програм нь төвлөрсөн өгөгдлийн сантай бөгөөд инженер, геологичид шууд нэвтрэн ажиллах боломжтой.  GEMS-ийн өгөгдлийн аюулгүй байдал, аудит нь JORC, SAMREC, NI 43-101 зэрэг дүрэм журмыг мөрдөж ажилладаг.

Давуу талууд:

  • Төвлөрсөн мэдээллийн сан нь өгөгдлийг удирдаж, мэдээллийн аюулгүй байдал, аудит хийх боломжийг олгохын зэрэгцээ өгөгдлийн илүүдлийг арилгаж, мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг нэмэгдүүлдэг.

  • Хялбаршуулсан мэдээллийн урсгал, мэдээллийн төвлөрсөн хандалт, нийцтэй байдал нь хамтын ажиллагааг сайжруулж, шийдвэр гаргах үйл явцыг хурдасгахад шаардлагатай үед мэдээллээр хангадаг.

  • Хялбар хэрэглээ – харилцааны цонхнууд нь хэрэглэгчдийг ажлын урсгалыг хялбарчилдаг.

  • Салбарын стандарт Майкрософт технологиуд нь байгаа мэдээллийн технологийн дэд бүтэцтэй нэгдэж, системийн өргөтгөх чадварыг хангадаг.

  • PlotMaker функц нь хэрэглэгчдэд текст блок, битмап, Excel хүснэгт, Word баримт бичиг болон бусад объект бүхий графикийг тэмдэглэх боломжийг олгодог.

  • Олон алхмыг нэг алхам болгон нэгтгэн туннелийн дизайны үйл явцыг хялбаршуулна. 

GEOVIA Minex™

НҮҮРС БОЛОН БУСАД ХҮДРИЙН ОРДЫН УУРХАЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ ХАМГИЙН ТӨГС ШИЙДЭЛ

GEOVIA Minex нь нүүрс болон бусад хүдрийн ордын уурхайн төлөвлөгөөг боловсруулдаг хамгийн шилдэг програм юм. 

Minex нь хайгуулын үе шатнаас нөхөн сэргээлт хүртэлх хүдрийн нөөцийг үнэн бодитоор боловсруулж, үр ашигтай олборлох тооцоог гаргадаг. Бүх тооцоолол нэгдсэн байдлаар шийдэгдсэн нь ихээхэн цаг хугацаа болон зардалд хэмнэлттэй. Дэлхий даяар уул уурхайн компаниуд уул уурхайн стратегийг илүү нарийвчлалтай боловсруулж, үр ашигтай, зардал багатай ажиллахын тулд Minex-г ашигладаг.

Давуу талууд:

  • Цаганд хэмнэлттэй. 
  • Хурд болон нарийвчлал сайтай.
  • Өгөгдлийг өндөр чанартай боловсруулж, харуулдаг.
  • Стратиграфийн загвартай нягт уялдаатай.

GEOVIA MineSched™

ТАКТИКИЙН УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТ – БАТЛАГДСАН ТЕХНОЛОГИ, ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН

Интуитив, хурдан тохиргоо болон удирдамжтай ажлын урсгал нь тактикийн уурхайн төлөвлөлтийн нарийн төвөгтэй байдлыг арилгаж, бодит шийдвэр гаргах боломжийг уурхайн үйл ажиллагаа болон инженерүүдэд бүрдүүлж өгдөг.

MineSched нь богино болон урт хугацааны хуваарь гаргаж, хүчин чадал болон материалын чанарын зорилтуудыг хангадаг. Тус систем нь GEOVIA Surpac™ болон бусад геологи, уурхайн төлөвлөлтийн шийдлүүдээс үүссэн блок, торон болон олон өнцөгт загваруудаас хуваарь боловсруулах боломжтой.

Зорилтот автоматжуулсан тактикийн төлөвлөлтийн ачаар Gantt график эсвэл хүснэгт ашиглан гараар тохиргоо хийх шаардлагагүй. MineSched нь уурхайн үйл ажиллагааны бүтээмж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх хуваарь боловсруулдаг.

Давуу талууд:

  • Хуваарилалтын зорилтуудыг биелүүлэхийн тулд хуваарийн олон хувилбарыг хурдан, хялбар үүсгэж харьцуулах боломжтой.
  • Өгөгдөл хөрвүүлэх шаардлагагүйгээр түгээмэл уурхайн төлөвлөлтийн шийдлүүдтэй шууд холбогдож, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх.
  • Дүрэм, хязгаарлалт болон хүчин чадлын зорилтуудыг ашиглан бодит хэрэгжихүйц төлөвлөгөө боловсруулж, уурхайн зардлыг бууруулах.
  • Зорилтот хуваарилалтын алгоритмуудыг ашиглан хүдэр тэжээлийн агуулгын шаардлагыг хангаж, боловсруулах зардлыг бууруулах.
  • Хуваарийг 3D хөдөлгөөнт дүрс хэлбэрээр шалгаж, бие даасан Interactive Viewer програмаар дамжуулан хуваалцах боломжтой.

GEOVIA Whittle™

СТРАТЕГИЙН УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТ – УУРХАЙН АШИГИЙГ ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРГЭНЭ

Хайгуул, уул уурхайн компаниуд ордын санхүүгийн үр ашиг болон оновчтой уурхайн стратегийг үнэлэх шаардлагатай үед салбарын тэргүүлэх стратегийн уурхайн төлөвлөлтийн шийдэл – GEOVIA Whittle-ийг ашигладаг.

Компаниуд Whittle-ийг ашиглан хөрөнгө оруулалтын стратегиа тодорхойлох болон бодит уурхайн нөхцөл, хязгаарлалтыг харгалзан үзэж, ашигт ажиллагааг дээд хэмжээнд хүргэх найдвартай уурхайн төлөвлөгөө боловсруулдаг.

Whittle нь итгэлтэй, найдвартай үр дүнг өгдөг бөгөөд хүрээ тогтоох судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, уурхайн ашиглалтын хугацааны төлөвлөлт, мөн үйлдвэрлэлийн шатанд уурхайн төлөвлөгөөг байнга дахин үнэлэхэд ашиглагддаг.

Дан ганц ил уурхайн оновчлол хийх нь уурхайн үйл ажиллагааны бүрэн эдийн засгийн боломжийг нээхэд хангалтгүй тул Whittle нь уурхайг бүхэлд нь оновчлох боломжийг олгодог. Энэ нь ил уурхайн оновчлолоос давсан төслийн үнэ цэнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх ач холбогдолтой.

64-bit платформ дээр суурилсан Whittle нь том хэмжээний өгөгдлийн багцуудыг боловсруулж, томоохон загваруудыг оновчлох, ажиллуулах боломжийг бүрдүүлдэг.

Өсөн нэмэгдэж буй том хэмжээний өгөгдлийн багцуудыг үр дүнтэй боловсруулахын тулд Whittle нь Lerchs-Grossmann алгоритмаас гадна Pseudoflow алгоритмыг агуулсан байдаг. Pseudoflow нь том хэмжээний өгөгдөл дээр ч ил уурхайн хүрээний загварыг өндөр хурдтай гаргадаг гэдгээрээ алдартай.

Давуу талууд:

Хайгуул

  • Ордын боломжит үнэ цэнийг тодорхойлох
  • Ирээдүйн өрөмдлөгийн зорилтот бүсийг тодорхойлох

Цар хүрээ

  • Ордын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалт, хөгжлийн стратегийн хувилбаруудыг тодорхойлох
  • Мэдрэмтгий байдлын шинжилгээ хийж, ирээдүйн судалгаанд шаардлагатай нөөцийг хуваарилах

Техник эдийн засгийн үндэслэл

  • Хамгийн тохиромжтой хөгжлийн стратеги, хөрөнгө оруулалт, хүлээгдэж буй NPV, оновчтой олборлолтын дарааллыг тодорхойлох
  • Эрсдэлийг бууруулах стратеги боловсруулахын тулд мэдрэмжийн шинжилгээ хийх
  • Ордын эцсийн баталгаажсан нөөцийн тайланг гаргах

Банкны ТЭЗҮ

  • Хөрөнгө оруулалтын өгөөжийг судлах
  • Мэдрэмтгий байдлын болон хөрөнгө оруулалтын эрсдэлийн шинжилгээ хийх
  • Эрсдэлийг бууруулах хэд хэдэн хувилбарыг боловсруулах

Үйлдвэрлэл 

  • Уурхайн стратегийн чиглэлийг тодорхойлох:
      • Захын агуулга болон оновчтой захын агуулга тодорхойлох
      • Уурхайн олборлолтын бүсүүд, үе шатны олборлолтын дараалал
      • Шинэ уурхай болон өргөтгөлийн хөгжлийн стратеги
  • Өөрчлөгдөж буй нөхцөл байдалд нийцүүлэн уурхайн төлөвлөгөөг дахин үнэлэх
  • Жилийн нөөцийн тайланг тооцоолох
  •  

GEOVIA PCBC™

ТАНЫ БЛОКЧЛОН ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮЧ БА УЯН ХАТАН БАЙДАЛ

PCBC нь блокчлон олборлолтын аргаар үйл ажиллагаа явуулдаг бараг бүх уул уурхайн компаниудад ашиглагддаг бөгөөд илүү сайн уурхайн төлөвлөлт, хуваарь гаргалт, үйлдвэрлэлийн менежментээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

PCBC хэрэглэгчид илүү нарийвчлалтай нөөцийн тооцоо, тайлангийн тусламжтайгаар ордын үнэ цэнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг бөгөөд үүний зэрэгцээ шингэрэлтийн удирдлагыг сайжруулж, геотехникийн тогтвортой байдлын давуу талыг ашигладаг.

PCBC нь үйл ажиллагаа явагдаж буй уурхайн хувьсан өөрчлөгдөж буй нөхцөлд үйлдвэрлэлийн хуваарийг тогтвортой шинэчилж, оновчтой байлгах чадамжтай.

Төвлөрсөн өгөгдлийн санд хадгалагдсан нэгдсэн мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргаснаар PCBC хэрэглэгчид уурхайн төлөвлөгөөг шинэчлэх, хуваарийн сонголтуудыг үнэлэх, ашигт ажиллагааны хувилбаруудыг боловсруулахад зарцуулах цагийг багасгадаг.

Давуу талууд:

  • Олон хувилбарыг үнэлэх замаар их хэмжээний хөрөнгө оруулалттай төслүүдийн эрсдэлийг бууруулах боломжтой.
  • Олон төрлийн материалын холимог ашигласнаар хүдэр дундажлах загварчлал болон урьдчилсан таамаглалыг сайжруулна.
  • Анхан шатны үнэлгээнээс өдөр тутмын үйлдвэрлэл хүртэлх бүрэн уялдаа холбоо, блокчлон олборлолтын салбарт хосгүй шийдэл.
  • Хүчирхэг үйлдвэрлэлийн хуваарь гаргах систем, бодит үйлдвэрлэлийн өгөгдөлд нийцүүлэн хурдан шинэчлэх, өөрчлөх боломжтой.
  • Өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг үр дүнтэй хянах дэвшилтэт удирдлагын тайланг боловсруулна.

GEOVIA InSite™

УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ – Үйл ажиллагааны найдвартай байдлыг нэмэгдүүлэх

GEOVIA InSite™ нь уурхайн үйл ажиллагааны үйлдвэрлэлийн зорилтуудыг хангах, зардлыг хянах, үр ашиг нэмэгдүүлэх чадварыг сайжруулж, оролцогч талуудын хүлээлтэд нийцэх итгэлийг өгдөг. InSite нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг илүү тодорхой харах боломжийг бүрдүүлж, ээлж доторх хяналт хийх, уурхайн үнэ цэний сүлжээнд материалын тооцооллыг оновчтой удирдахад шаардлагатай бодит цагийн мэдээллээр хангана.

ЖЕОВИА-н симуляцын  програмууд нь газарзүйн салбарын мэргэжилтнүүд, зураг төслийн инжинерүүдэд 3D загвар гаргахад зориулсан 3DEXPERIENCE® платформ дээр ажилладаг.

УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТ

Шинэ уурхайд хөрөнгө оруулахаасаа өмнө, эсвэл ашиглаж буй уурхайн төлөвлөгөөг дахин үнэлэх үед тухайн ордын нөөц, уурхайн загвар, олборлолтын төлөвлөгөө нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг даахуйц ашиг авчрах эсэхийг нягтлах шаардлагатай. GEOVIA-ийн тусламжтайгаар та ашиг орлогыг дээд хэмжээнд хүргэж, гаргах шийдвэрүүддээ илүү итгэлтэй байх боломж бүрдэнэ.

GEOVIA-г ашигласнаар ашигт малтмалын ордын эдийн засгийн боломжийг нарийвчлан шинжилж, уурхайн загвар болон олборлолтын хуваарийг компанийн стратегийн зорилгод нийцүүлэх боломжтой.

Мөн хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) нэмэгдүүлэхийн тулд өөр өөр уурхайн загварын хувилбаруудыг судлах боломжтой. Эрсдэлийг бууруулахын тулд уурхайн зохион байгуулалт болон үйл ажиллагааны янз бүрийн хувилбаруудыг харьцуулж, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эрэлт хэрэгцээ, үйл ажиллагааны зардлын өөрчлөлтөд хэр мэдрэмтгий байгааг шинжлэх боломжтой.

Стратегийн уурхайн төлөвлөгөөг гаргасны дараа түүнийг ашиглан олборлолтын бодитой, үр ашигтай хуваарийг боловсруулж, хамгийн өндөр өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэх боломжтой.

УУЛ УУРХАЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ

GEOVIA Resources Management нь хотын орчны хамгийн нарийн хэсгүүдээс эхлээд алслагдсан уурхайн өргөн уудам талбай хүртэлх байгалийн болон хотын нөөцийн төлөвлөлт, үйл ажиллагааг удирдах, оновчтой болгох цогц шийдлийг санал болгодог.

Resources Management нь төлөвлөлт, хуваарь гаргалт, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, хэлтэс хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ тасралтгүй сайжруулах үйл явцыг хөнгөвчилдөг. Энэхүү систем нь төвлөрсөн өгөгдөл болон хамтын ажиллагааны нэгдсэн платформ дээр суурилсан “Төлөвлө, Хий, Шалга, Сайжруул” (Plan, Do, Check, Act) зарчмыг хэрэгжүүлэх боломжийг олгож, байгууллагын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлдэг.

ГЕОЛОГИ

GEOVIA нь ашигт малтмалын ордын нөөцийг тооцоолох, олборлох төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай геологийн загварчлалын шийдлүүдийг танд санал болгодог. Манай програмууд нь хүдрийн биет болон давхаргын загварчлал, геостатистик шинжилгээ, нөөцийн загварчлал, үнэлгээ, блок загвар үүсгэх, газар хэмжилт зэрэг чухал функцуудыг нэгтгэдэг.

GEOVIA-г ашигласнаар уурхайн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын урсгалыг автоматжуулснаар агуулгын хяналт зэрэг үйл явцын давтагдах ажлуудыг багасгаж, алдаа гарахаас сэргийлнэ. Мөн загваруудыг харааны аргаар баталгаажуулж, оновчтой шийдвэр гаргахад тусална.

GEOVIA нь өгөгдлийг төвлөрүүлж, найдвартай хамгаалах боломжийг олгож, шаардлагатай үед хялбархан хандах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ, үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжиж, аудитын хөтлөлтийг найдвартай хадгалснаар JORC, Valmin, SAMREC, NI 43-101 болон бусад стандартад нийцсэн тайлан боловсруулах итгэлцлийг нэмэгдүүлнэ.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Энэхүү ухаалаг дижитал загвар нь геометр, топографи, хүн ам зүй, хөдөлгөөн болон бусад элементүүдэд суурилсан бөгөөд хотуудын нарийн төвөгтэй байдлыг ойлгож, шийдвэрлэхэд тусалдаг. Энэ нь оролцогч талуудыг системчлэгдсэн байдлаар хамтран ажиллах нөхцөлөөр хангаж, хотын хөгжлийн хувьслыг загварчлах боломжийг бий болгодог.

Талууд уг загварыг ашиглан хотыг хамтын ажиллагааны үндсэн дээр загварчлах, төлөвлөх, удирдах боломжтой бөгөөд мэдээллийг алсаас хуваалцаж, хотын үзэгдлүүдийг илүү сайн ажиглах нөхцөлийг бүрдүүлнэ.