Мэдлэгт тулгуурлан үнэ цэнэ бүтээнэ
Кью Эм Си ХХК компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монголын уул уурхайн салбарт төсөл, судалгааны болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байна. Манай хамт олон салбарынхаа үйлчлүүлэгчдэд мэргэжлийн, өндөр чанартай зөвлөх үйлчилгээ үзүүлсээр ирсэн.
Бид аливаа төслийг санаачлах шатнаас эхлээд зорилтот бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргах хүртэлх бүх үе шатны ажилд техник-технологийн болон менежментийн зөвлөгөө өгч, стратеги, тактикийн зорилтууд шийдвэрлэхэд тусалж, техник эдийн засгийн үндэслэл, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үйлчилгээ үзүүлж, Монгол улсын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт олон улсын түвшний мэдлэг, туршлага нэвтрүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.
Бодлогын судалгаа
Байгалийн нөөцийн менежмент, ногоон хөгжил, нийгмийн лицензтэй холбогдох асуудлаар төсөл хэрэгжүүлэгчид болон аймаг сумдын засаг захиргаа, эрх баригчдад бодлогын чанартай зөвлөмж өгч байна.
Байгаль орчин, нийгэм, засаглал
Уул уурхайн төслийн байгаль орны болон нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах, оролцогч талуудад ойлгуулан сурталчлах, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай нийгмийн лицензийг авах, баталгаажуулахтай холбогдсон арга зүйн зөвлөгөө өгч байна.
Төслийн менежмент
Төслийн менежментийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх чадвар бүхий мэргэжилтнүүд ажиллаж байна.
Уурхайн техникийн зөвлөх үйлчилгээ
Геологи, уул уурхайн техник, технологийн үйл ажиллагааны төлөвлөлт, ашиглалтын арга, геотехник, гидрогеологийн судалгааны ажлын туршлагатай.
Уурхайн хаалт
Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд идэвхтэй ажилласан, энэ чиглэлээр салбартаа тэргүүлэх зэргийн байр суурьтай.
Манай компани нь үйлчлүүлэгч бүрт зориулсан онцгой шийдлийг санал болгохыг эрмэлздэг.
Бидэнтэй шууд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Бидэнд итгэдэг компаниуд
Бид олон төрлийн компаниудтай хамтран ажиллаж, туршлагаа хуваалцдаг.

























