Мэдлэгт тулгаарлан үнэ цэнэ бүтээнэ

Хамт олны хүчин чармайлт, түншүүдийн know-how дээр үндэслэн олон улсын шилдэг туршлага, дэвшилтэт технологийг Монгол улсад нэвтрүүлж, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход идэвхийлэн оролцохыг бид эрхэмлэн зорино. Үнэт зүйлс маань бидний алсын хараатай нийцэж, соёлыг дэмжиж, үйлчлүүлэгчид болон түншүүдтэйгээ харьцах гүүр болж өгдөг.

Бидний үнэт зүйлс

Бидний үнэт зүйлс компаны эрхэм зорилготой нийцэж, компаны соёлыг дэмжиж, хамт олон, үйлчлүүлэгч, хамтрагчилтайгаа хэрхэн хамтран ажиллах тунхаглал болдог.

Манай хамт олон

Манай хамт олон салбар салбарын олон жилийн туршлагтай зөвлөх инженерүүд, эрдэмтэн багш нар болон гадаадын зөвлөхүүдээс бүрддэг.

Бидний тухай

“Кью Эм Си” ХХК нь уул уурхайн салбарын үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн, чанартай, ажил хэрэгч, мэдлэг шингэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Тус компанийн хамт олон бид өөрийн үйлчлүүлэгчдэд төслийн менежмент, техник эдийн засгийн үндэслэл, бодлогын стратеги, тактикийн зөвөлгөө, нийгэм-эдийн засгийн үнэлгээ, үйлдвэрлэлийн автоматжуулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд нь туслахын зэрэгцээ хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах, чухал ашигт малтмалын үйлдвэрлэл, хэрэглээний мэдлэгийг өөрийн орны нөхцөл байдалд тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудтай уялдуулан хэрэглэх талаар зөвөлгөө өгч, Монгол улсын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт олон улсын шилдэг туршлага, үйлчилгээ, технологийг нэвтрүүлэхийг зорьж байна.

Бидний бизнесийн загвар нь сүүлийн 10 жилийн хугацаанд уул уурхайн техникийн, байгаль орчны, мөн засаглалын асуудлуудад тулгуурлан, үйлчлүүлэгчид болон хамтрагчидтайгаа хамтран бий болгосон мэдлэг туршлагад тулгуурлан хөгжиж ирсэн. Манай компанийн зүгээс санал болгодог эдгээр үйлчилгээнүүд нь зөвхөн уул уурхайн салбарын компаниуд төдийгүй олон нийт, иргэд, төрийн байгууллагуудад ч ашиг тусаа хүртээхийн төлөө байдаг. Манай мэргэжлийн багийнхан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, шийдлүүдийг ашиглаж, олон улсын түншүүдтэйгээ хамтран ажилласаар байна.

Алсын хараа

Олон улсын харилцагч компаниудын хувьд Монгол орныг холбох гүүр, дотоодын харилцагчиддаа дэлхийг харах цонх нь байна.

Кью Эм Си Групп

“Кью Эм Си” Группийн болон, үүсгэн байгуулагч компаниудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.