“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн уурхайн хаалт, тогтвортой хөгжлийн сангийн журмын үндэслэл

Бид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн уурхайн хаалт, тогтвортой хөгжлийн сангийн журмын үндэслэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н хэрэгцээнд зориулан боловсруулсан бөгөөд тайлан боловсруулах ажлын хүрээнд олон улсын байгууллагуудаас гаргасан судалгааны ажлын тайлан, судлаачдын бүтээл, олон улсад болон мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн зохицуулалт, уурхайн хаалт ба нөхөн сэргээлттэй холбоотойгоор түгээмэл ашиглагдаж буй аргачлалуудыг судалсан. Мөн хаалтын сангийн эрхзүйн зохицуулалт, уурхайн хаалтын зардлын тооцооны аргачлал, олон улсад хэрэглэгддэг санхүүгийн баталгааны хэрэгслүүд, уурхайн хаалт, тогтвортой хөгжлийн сан байгуулахад шаардлагатай угтвар нөхцлүүдийг судалж тайланд тусгасан билээ.