Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам

Кью Эм Си ХХК нь 2009 оноос хойш уурхайн хаалт нөхөн сэргээлтийн ажил дээр Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байна. 2012 онд хийгдсэн "Уурхайн хаалттай холбоотой зохицуулалтын орчин" болон "Биологийн олон янз байдлыг нөхөн сэргээх ба уурхайн хаалт"-ын талаарх бодлогын судалгаануудад бид өөрсдийн хувь нэмэрийг оруулан хамтран ажилласан.​

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хамтран баталсан “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-тай уялдуулан уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах цогц гарын авлагыг боловсрууллаа.