Овоот Толгой уурхайн хаалтын төлөвлөгөө

“Кью Эм Си” ХХК-н төслийн багийн хамт олон “Саусгоби сэндс” ХХК-н Овоот Толгойн уурхайд зориулан концепци уурхайн хаалтын төлөвлөгөөг амжилттай боловсрууллаа. Төлөвлөгөөг боловсруулахад олон улсын байгууллагуудаас гаргасан судалгааны ажлын тайлан, судлаачдын бүтээл, олон улсад болон Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн зохицуулалт, уурхайн хаалт ба нөхөн сэргээлттэй холбоотойгоор түгээмэл ашиглагддаг аргачлалууд болон уурхайн хаалтын зардлын тооцооны аргачлал, олон улсад хэрэглэгддэг санхүүгийн баталгааны хэрэгслүүдийг судалсан. Мөн компанийн одоог хүртэл хүчин төгөлдөр ашиглагдаж буй техникийн бичиг баримтуудад суурилан, түүнтэй уялдуулан боловсруулалт, дүн шинжилгээ хийж Кью Эм Си компани өөрийн зөвлөмжийг өгсөн.