Монгол Ган Цогцолбор 1 төсөл

“Кью Эм Си” ХХК нь 2014 оны 4-р сард “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төсөл хэрэгжүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн үйлдвэрийн талбайд жилд 350 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Монгол Ган Цогцолбор 1” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны сайдын тушаалаар батлагдсан “Хүнд үйлдвэрийн салбарын техник эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба хүлээн авах журам” -д заасан шаардлагуудын дагуу боловсруулсан. 

Дархан-Сэлэнгийн бүс дэх төмрийн хүдрийн нөөцөд тулгуурлан байгуулах ган хайлах үйлдвэрийн технологи сонгох харьцуулсан судалгааг 2016 онд Урьдчилсан ТЭЗҮ-ийн түвшинд боловсруулж, бага оврын домен зуухны технологи ба шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх технологиудыг Монгол улсад тохиромжтой гэж зөвлөсөн. Үүний дагуу “Кью Эм Си” компани бага оврын домен зуухны технологи бүхий цогцолбор үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгавар 2020 онд бэлтгэж, БНХАУ-ын MCC-CERI-тай хамтран гүйцэтгэсэн.