Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК, Канадын ЗГ-ын санхүүжилттэй MERIT төсөл хамтран хэрэгжүүлж буй Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн эхний шатанд олон улсад байгаль орчны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Канадын Cи Пи Пи Энвайронмэнтал корпорацитай хамтран “Кью Эм Си” ХХК-н ерөнхий захирал М.Дагва болон байгаль орчны мэргэжилтэн Б.Цэндсүрэн нар зөвлөхөөр оролцож ажиллалаа.
Төслийн эхний шатны хүрээнд эрх зүйн орчны дүн шинжилгээ хйиж, лавлах хүснэгт боловсруулах, байгаль орчны суурь мэдээллийг үнэлэх бичиг баримтын судалгаа болон эрсдэлийн шинжилгээ хийх гэх мэт ажлуудад оролцон ажилласан билээ.
Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл болон MERIT төслийн бусад үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл MERIT төслийн албан ёсны вебсайт болон фейсбүүк хаягаар зочлоорой.