Бидний үнэт зүйлс

Бидний үнэт зүйлс нь бидний алсын хараатай нийцэж, бидний соёлыг дэмжиж, үйлчлүүлэгчид болон түншүүдтэйгээ хэрхэн харьцах тунхаглал болдог.

Мэдлэг

Мэдлэг - Бидний амжилтын үндэс. Үргэлж урагшаа тэмүүлэн суралцаж, мэдлэгээ дээшлүүлэх дадал “Кью Эм Си” ХХК-ийн үнэт соёлуудын нэг. Үйлчлүүлэгчийн ажлыг хамгийн өндөр үр дүнд хүргэхийн төлөө бид өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ харилцан суралцаж, хамтдаа хөгжиж ирсэн.

Бүтээлч байдал

Бид хамт олныхоо болон үйлчлүүлэгчдийнхээ олон талт үзэл бодол, туршлагыг үнэлдэг бөгөөд нарийн төвөгтэй аливаа асуудлыг бүтээлчээр судалж, шийдвэрлэх арга барил эзэмшсэн.

Шударга байдал

Бид бүх харилцаандаа шударга ёс, харилцан хүндэтгэл, ёс зүйн хэм хэмжээг чандлан баримтлаж, хариуцлагатай, ил тод, шударгаар ажиллахыг эрхэмлэдэг.