Уг олон улсын хурал нь дэлхийн өнцөг булан бүрээс нэр хүндтэй уул уурхайн компаниуд, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож уурхайн хаалтын өнөөгийн байдал, ирээдүйн хандлагыг тодорхойлоход тусладаг уул уурхайн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд 14 дэх удаагийн уг “УУРХАЙ ХААЛТ 2021” олон улсын бага хурлыг “Кью Эм Си ХХК” амжилттайгаар хамтран зохион байгуулсан ба энэхүү хуралд 26 орны 36 илтгэл тавигдаж энэхүү салбар дахь өөрсдийн байр суурийг бататгахад томоохон ахиц хийсэн.