Нүүр хуудас > Үйл ажиллагаа > Уурхайн нөхөн сэргээлт, хаалт
Уурхайн нөхөн сэргээлт, хаалт

Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг үзүүлэнгийн зориулалтаар бус тухайн орон нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн цогц, үр дүнтэй байдлаар зохион байгуулах нь байгаль орчин, нийгмийг хамгаалахаас гадна компанийн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайн салбарыг хамгаалах онцгой ач холбогдолтой. Бидний уул уурхайн төслийн байгаль орчин, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын талаар хуримтлуулсан мэдлэгэ туршлага таны компанийн хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх ажлын амжилтын үндсэн суурь байх болно.


Зөвлөгөө өгөх
Уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тооцоолох, бууруулах, арилгах мөн нөхөн сэргээлтийн бүх үе шатанд бага зардал, дэвшилтэт арга технологи ашиглан тэдгээрийн онцлог, хууль эрх зүйн өнөөгийн болон ирээдүйн шаардлага, олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, шилдэг туршлага, чиг хандлагад тулгуурлан зөвлөгөө, судалгаа, үнэлгээ, тайлан болон холбогдох бусад баримт бичгүүдийг боловсруулдаг.

Уурхайн хаалт
Бид ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, хөрс чулуулгийн биологийн нөхөн сэргээлтэд тохирох шинжийн ангилал, инженер геологийн судалгаа зэрэгт үндэслэн холбогдох стандартын дагуу хийсэн техникийн нөхөн сэргээлтийн техник, технологийн тооцоо, зураг төсөл, биологийн нөхөн сэргээлтийн туршилт, шинжилгээний үр дүн, тооцоо, зардлын төсөв зэргийг иж бүрэн тусгасан баримт бичгийг уурхайн хаалтыг төлөвлөж, олборлолтын явцад тогтмол хянан засварлаж, үйл ажиллагааны туршид үе шаттай хэрэгжүүлдэг.

Техникийн нөхөн сэргээлт
Бид уурхайн нөхөн сэргээлтийн ажлын техникийн үе шатанд дүүргэлт хийх, тэгшлэх, шимт хөрсөөр хучиж биологийн нөхөн сэргээлтэд бэлтгэх ажлыг гүйцэтгэнэ. Мөн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх үйл ажиллагааны уул-техникийн үе шатанд үндсэн үйлчилгээ үзүүлдэг.

Биологийн нөхөн сэргээлт
Манай Компани эвдэрсэн газрын хөрсийг бэхжүүлж, хөрсний үржил шимийг эргүүлэн сэргээх, тухайн газрыг ургамалжуулах, таримал ой, аж ахуйн бүсийг бий болгох, хүний амьдарч ажиллах таатай орчныг бүрдүүлэх зэрэг биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээг үзүүлдэг.

 
« Буцах