Нүүр хуудас > GEOVIA > Minex
Minex

Minex 6.4.2

 Шинэ нэмэлтүүд

·        Далд уурхай

Энэхүү шинэ хувилбарт далд уурхайн нөөцийн датабаз нь альфа, SQL болон стринг өгөгдлийн төрлийг дэмжин ажилладаг болсон.

Сайжруулалтууд

·        Далд уурхай

Панельд далд уурхайн босоо амнаас тоног төхөөрөмж хүртэлх зайн мэдээллийг авах боломжтой болсон. Далд уурхайн төлөвлөлтөд нарийвчилсан мэдээлэл авах зорилго бүхий Psum болон Ptons гэсэн шинэ хувьсагчдыг нэмж өгсөн. Уурхайн босоо амнаас панель хүртэлх зайг тооцоолоход хэд хэдэн босоо амыг сонгох болон нэр өгөх боломжтой болсон. Мөн түүнчлэн шинээр Compute Slope Factor комманд нэмэгдсэн бөгөөд панелийн дагуу налуугийн коффециентыг тооцоолох боломжтой олгож байна.

·        Давхаргын Загварчлал

Нарийвчилсан нөөцийн мэдээлэл авахад Limit цонхны Pick сонголтоор хүссэн тоогоор хязгаарлах полигон шулуунуудыг сонгох боломжтой болсон. Мөн хагаралтай модельд Mounts > Section > Seam Cross-Section-ийгсонгох замаар зүсэлтүүдийн дагуу хагарлын шулуунуудын харагдах байдлыг Plot Faults функцийг ашиглан хязгаарладаг боллоо.

·        Цооногийн Датабаз

Drafting харилцах цонхондажиллах явцад полигон шулууныг ашиглан цооногуудыг сонгох боломжтой болсон. Generel Purposeаргачлалыг ашиглан грид үүсгэх процессын Limit хэсэгт үүссэн гридын талбайгаар хязгаарлах боломж шинээр нэмэгдсэн. Мөн түүнчлэн Borehole Plan LocationsкоммандынSingle Seam хэсэгт хэрэв цооног дээр ижил нэртэй хоёр давхарга байх тохиолдолд дээд эсвэл доод давхаргыг сонгох сонголт нэмэгдэж өгсөн.

Засварууд

 Ил уурхай, цооногийн датабаз, давхаргын загварчлал, далд уурхай болон өрөмдлөг тэсэлгээний модулиуд дээр хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу нийт 26 засвар, сайжруулалтыг хийсэн.

 
« Буцах