Нүүр хуудас > Бидний тухай > Удирдлагын баг
Удирдлагын баг
Мягмарсүрэнгийн Дагва  
Ерөнхий захирал  

М. Дагва нь Кью Эм Си Группын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал бөгөөд 2001 оноос Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС, шинжлэх ухаан, технологи, инженерингийн чиглэлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэгч их сургууль)-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн ахлах лектор, 2006 оноос ШУТИС-ийн Уул уурхайн төсөл, судалгааны төвийн орлогч захирлаар ажиллаж байна. Тэрээр ШУТИС-д уул уурхайн технологийн баклавр, магисрын зэрэг тус тус хамгаалсан.

Түүний санаачлагаар Кью Эм Си Групп байгуулагдсан бөгөөд уул уурхайн төслийн ТЭЗҮ боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбартаа тэргүүлэх компаниудын тоонд зүй ёсоор орж байна. М. Дагва нь эрдэм шинжилгээ, тэр дундаа судалгаа шинжилгээ, хайгуул, ТЭЗҮ, олборлолт, боловсруулалт, уурхайн дэд бүтцийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж туршлага хуримтлуулсан инженер багш юм. Тэрээр Ерөнхий захирлын хувьд Группын стратеги, тогтвортой хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй.
Дамдингийн Цэдэндамба 
Гүйцэтгэх захирал  

Д. Цэдэндамба нь 1998 онд ШУТИС-д уул уурхайн баклавр зэрэг хамгаалсан.

Тэрээр 1999 оноос хойш Бороо Гоулд ХХК, Мондулаан Трэйд ХХК зэрэг уул уурхайн нэр хүндтэй компаниудын менежментийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж уул уурхайн судалгаа, үнэлгээ, нөөцийн тооцоо, уурхайн урт ба богино хугацааны төлөвлөлт, өртөг зардлын тооцоо, олборлолт, баяжуулалт, тээвэр ложистик, байгаль хамгаалах арга ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай. Д. Цэдэндамба нь Группын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилтнуудын нийгмийн асуудлыг хариуцан ажилладаг.

Цэдэнбалжирын Баярмагнай
Группийн бизнес хөгжлийн захирал

Ц.Баярмагнай нь Группийн бизнес хөгжлийн захирлын хувьд харилцагч, үйлчлүүлэгчдэд ашигтай, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх, группийн бизнесийг өргөжүүлэх асуудлыг хариуцан ажиллаж байна. Тэрээр эрчим хүч, уул уурхайн салбарт дэд бүтэц, борлуулалт, автоматжуулалт, төслийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай. Ц.Баярмагнай нь Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл болох Ухаа Худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн удирдагч, захирлаар ажиллаж уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн чадварлаг менежер юм.
Төмөрбаатарын Цогбаяр 
Автоматжуулалт, мэдээлэл технологийн захирал

Т. Цогбаяр нь Монгол Улсын Их Сургуульд математикийн баклавр, магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр инженеринг, технологи, уул уурхай, барилгын компанийн программ хангамжийн дизайн, хөгжүүлэлт, бизнес процесс, ажил хөтлөлтийн сайжруулалт, бизнес интелиженс, мэдээллийн технологийн мастер төлөвлөлт, инженерчлэлийн чиглэлээр ажилласан туршлагатай менежер юм.

Пүрэвжавын Бямбадорж
Эко үйлчилгээний захирал

П. Бямбадорж нь Группийн уул уурхайн төслийн байгаль орчин, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын чиглэлийн төслүүдийг хариуцан ажилладаг бөгөөд Монгол Улсын Их Сургуульд хууль зүйч мэргэжилээр баклавр зэрэг хамгаалсан. Тэрээр хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх, сонгуулийн урьдчилсан судалгаа, сонгуулийн технологи, стратеги боловсруулалт, олон нийтийн улс төрийн сэтгэл зүй судлал чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан.



 
« Буцах