Уурхайн хаалт 2021

Бид үйлчлүүлэгчиддээ олон улсын шилдэг туршлага, Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулах, уурхайн хаалтын зардлыг тооцоолох, уурхайн хаалтын санхүүгийн баталгааг хангахад эрх зүйн туслалцаа үзүүлдэг.

Уг олон улсын хурал нь дэлхийн өнцөг булан бүрээс нэр хүндтэй уул уурхайн компаниуд, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож уурхайн хаалтын өнөөгийн байдал, ирээдүйн хандлагыг тодорхойлоход тусладаг уул уурхайн салбарын томоохон  арга хэмжээнүүдийн нэг бөгөөд 14 дэх удаагийн уг “УУРХАЙ ХААЛТ 2021” олон улсын бага хурлыг “Кью Эм Си ХХК” амжилттайгаар хамтран зохион байгуулсан ба энэхүү хуралд 26 орны 36 илтгэл тавигдаж энэхүү салбар дахь өөрсдийн байр суурийг бататгахад томоохон ахиц болсон. ​