Нүүр хуудас > GEOVIA > GEMS
GEMS

GEOVIA GEMS™ 6.6

GEMS 6.6 нь Далд уурхайн төлөвлөлтийн инженерүүдэд тусгайлан бүтээгдсэн хэд хэдэн шинэ хэрэгслүүдийг танилцуулж байна. Туннелийн модульд нэмэгдсэн шинэ замын дизайн бүхий хэрэгсэл нь маш олон давтан хийгддэг жижиг ажлуудыг багасгаж нэг хялбар коммандад нэгтгэж өгсөн нь одоогийн замын дизайны процессыг ихээхэн сайжруулж өгсөн. Илүү ухаалаг ажлын процессыг санал болгосноор хэрэглэгчид дизайн процессд ажиллаж байх үед шаардлагатай өөрчлөлтийг хүссэн үедээ хийх боломжтой болж байна. Цаг хугацаа хэмнэсэн үйлдлүүд болон илүү сайжирсан ажлын процессын тусламжтай хөгжүүлэлтийн дизайны ажлыг харьцангуй богинохон хугацаанд хийдэг боллоо. Энэ хувилбарт нэмэгдсэн гол өөрчлөлтүүдийг дор харуулав.

·        Туннелийн Дизайн Модульд шинээр нэмэгдсэн Замын Дизайны хэрэгсэл нь олон давтагддаг ажлуудыг багцалж нэг хялбар коммандад нэгтгэж өгсөн.

·        GEMS-ын үндсэн хэрэгслүүдэд шинээр Regrade хэрэгсэл нэмэгдэж өгсөн бөгөөд энэ нь шулуун эсвэл сегментийг шинэ байрлалд шилжүүлэхэд агуулгын параметрыг хадгалах боломжийг өгч байна. Ингэснээр тэднийг ахин шинээр үүсгэх шаардлагагүй болж байна.

·        Шинэ Gradient Smoothing хэрэгсэл нь одоо байгаа туннелийн төвийн шулууныг огтлолцлын шулуунтай нэгтгэх боломжийг өгсөнөөр өөрчлөгдөн нэмэгдэж буй сегментүүдийг зурах гар ажиллагааг халж байна.

·        GEMS нэмэгдсэн шинэ сайжруулалтууд нь лицензийн өөрчлөлтийг агуулах бөгөөд энэ нь нэг системд хэд хэдэн донгл зэрэг ашиглах боломжийг өгч байна; шинэ харах сонголтууд (XY, YZ, XZ коммандууд), энэ нь хэрэглэгчид тэнхлэгийн дагуу өөр өөр байдлаас хурдан харах нөхцлийг бүрдүүлж байна; мөн шинэ биет файлыг экспортлох формат нь өмнөх хувилбартай харьцуулахад илүү урт нэр өгөх боломжийг мөн жижиг алдааг засварлах үйлдлүүдийг нэмж өгсөн.

 
« Буцах