Нүүр хуудас > GEOVIA > MineSched
MineSched

Төлөвлөлтийн тал дээр дэлхийн хамгийн шинэлэг програм хангамжтай танилцана уу 
 
 

Уул уурхайн салбарт ашиглагдах хамгийн боловсронгүй шийдлийг бий болгох амлалтынхаа хүрээнд Dassault Systèmes уул уурхайн төлөвлөлтийн хамгийн шинэлэг, дэлхийд тэргүүлэх програм GEOVIA MineSched ™-ийн бүрэн бие даасан, олон тооны сайжруулалтууд хийсэн шинэ хувилбараа гаргалаа. Ажиллагааны хувьд GEOVIA Surpac™ -аас хамааралгүй болсон MineSched 9.0 нь геологи уул уурхайн дурын программыг дэмжиж ажиллах тул уул уурхайн компаниуд, инженерүүдэд бүтээмж, ашигаа нэмэгдүүлэх өргөн боломж бий болж байна.

Хэрэглэгчийн интерфэйсийн хувьд зах зээл дээр хамгийн хүчирхэг MineSched-ийг хэрэгцээнээсээ хамааран хаана ч, хэзээ ч ашиглаж болох бөгөөд төрөл бүрийн хэлбэр, формат бүхий өгөгдлүүдийг хүлээн авна. Шинээр гарсан 64 бит MineSched 9.0-ийн бие даасан ажиллагаа нь том хэмжээний өгөгдөл дээр ажиллаж, төрөл бүрийн тоон, хүснэгтэн, графикан үр дүнгүүдийг дараа дараагийн төрөл бүрийн програм хангамжуудад зориулан экспортлох өргөн боломж олгоно.

Суулгалт тохиргоо нь хялбар, түргэн, ажлын дарааллууд нь чиглүүлэгчтэй явагдах тул төлөвлөлтийн ажилд гардаг ярвигтай төвөгтэй байдлыг үгүй болгож, шийдвэр гаргах бодит хүчийг буцаан инженерүүд, уул уурхайн компаниудын гарт атгуулсанаараа хувьцаа эзэмшигчдийн итгэлийг баталгаажуулж байгаа юм. 

MineSched нь геологи уул уурхайн аль ч программаас хамааралгүйгээр ажиллах тул төрөл бүрийн программ, заримдаа хэд хэдэн программ-д холбогдож ажиллах шаардлага тулгардаг зөвлөхүүдийн хувьд харилцагчийнхаа төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагад нь MineSched 9.0 гайхалтай сайхан нийцэх болно.

MineSched 9.0-ийн гайхалтай, шинэ боломжуудын талаархи товч видео танилцуулгыг эндээс үзнэ үү.

MineSched видео танилцуулга

MineSched-ийн шинэ хувилбар танд ч бас бидний адилаар гайхалтай байсан гэж найдаж байна. MineSched 9.0-ийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

 
« Буцах