Нүүр хуудас > GEOVIA > Whittle
Whittle
Whittle 4.6

GEOVIA Whittle™ 4.6 –д хийгдсэн шинэчлэлт

GEOVIA Whittle нь уурхайн стратеги төлөвлөлтийн чиглэлээр олон улсын түвшинд хамгийн өндөр итгэл хүлээсэн програм хангамж бөгөөд ил уурхайгаар ашиглалт явуулах төслүүдийн эдийн засгийн үр ашгийг оновчилдог.

Энд дарж  Whittle 4.6 шинэ хувилбарыг авна уу!

Уул уурхайн салбарт хамгийн өргөн тархсан уулын ажлын стратеги төлөвлөлтийн програм болох Whittle 4.6 нь 64-bit болон Windows 8.1 дээр ажилладаг болсон тул илүү том өгөгдөл дээр ажилладаг болсон.

WHITTLE 4.6 –д орсон шинэ боломжууд ба шинэчлэлтүүд

Блок модель импортлох хэрэгсэл
Whittle 4.6 ашигласанаар хэрэглэгч олон төрлийн програмуудаас блок модель файлыг нь хөрвүүлэхгүйгээр шууд импортлох боломж бүрдсэн. Нэг DTM, DWG, DXF файлаас ,олон тооны гадаргууг импортлох тул мөн цаг хэмнэнэ.

64 Bit –ийг дэмжинэ
Whittle 4.6 нь 64-bit дээр боловсруулалт хийх тул өмнө том блок моделиуд дээр ажиллахад 4GB санах ойн хязгаарлалтад хашигддаг байсан байдал арилсан бөгөөд илүү том модель дээр илүү хурдтай ажиллах боломж бүрдсэн. 

Агуулга ба хүдрийн хэмжээний график 
Whittle 4.6 дээр чулуулгийн төрөл тус бүр дээр өөр өөр утгууд ашиглах боломж бүрдсэн. Өмнөх хувилбарууд дээр уурхайн хаягдал бохирдлын зөвхөн нэг утгыг л зааж өгөх боломжтой байсан. Чулуулгийн төрлөөс хамаарсан утгууд байхгүй тохиолдолд ерөнхий утга оруулах боломж мөн нээлттэй. 

Windows 8.1 –ийг дэмжинэ 
Whittle 4.6 нь Microsoft Windows 8.1 үйлдлийн системийг дэмжинэ.


 
« Буцах