Нүүр хуудас > GEOVIA > Surpac
Surpac
Surpac 6.7

Манай хамтрагч Dassault Systèmes компани олон улсад хамгийн түгээмэл ашиглагддаг геологи, уул уурхайн төлөвлөлтийн програм хангамж болох GEOVIA Surpac –ийн шинэ хувилбарыг гаргасанаа зарлалаа. Surpac 6.7 хувилбарт нөөцийн тооцоолол хийх дизайнд сайжруулалт хийгдсэний дээр блок модель дээр боловсруулалт хийх хурдыг маш ихээр нэмэгдүүлсэн байна.

Surpac 6.7 олон цөмтэй процессорын ажиллагааг дэмждэг болсон тул хэдэн цагаар боловсруулдаг байсан блок модель дээрхи тооцооллыг хэдхэн минутад амжуулах бөгөөд хэрэглэгчийн цагийг хэмнэж, асар том блок моделиуд дээр хурдтайгаар, олон дахин ажиллах боломж бүрдүүлсэн.

Surpac 6.7 –д хийгдсэн зарим сайжруулалтуудаас дурьдвал:

  • Блок модель дээр тооцоолол хийх, блокууд дээр математик томъёо оруулах, хязгаарлалтууд оруулах, тайлан гаргахад шаардагддаг боловсруулалтын хугацааг 95% хүртэл бууруулсан.
  • Урвуу зайн, ердийн ба энгийн кригинг, ойр хөршийн аргууд ашиглан hyper-threading бүхий Quad core CPU дээр боловсруулалт хийх хурд 200 дахин нэмэгдсэн.
  • Тэсэлгээний цооногууд дээр ажиллах, тэсэлгээний дарааллаар анимэйшн хийх ажлуудыг хялбаршилсан Advanced Drill & Blast функийг бий болгосон.

Surpac 6.7 –ийн талаар нэмэлт мэдээлэл авах бол www.geovia.com/products/surpac хуудас уруу зочилно уу.

Dassault Systèmes-ийн гэр бүлд багтдаг GEOVIA брэндийн аппликэйшнүүд нь уул уурхайн загварчлал, симуляцийн инновацид хөтлөх бөгөөд GEOVIA брэнд нь өөртөө Surpac, GEMS, Minex, Whittle, MineSched, PCBC, Hub ба InSite зэрэг дэлхийд тэргүүлэх шийдлүүдийг багтаадаг. www.GEOVIA.com хуудсанд зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


 
« Буцах