Нүүр хуудас > Бидний тухай > Бизнесийн хамтрагчид
Бизнесийн хамтрагчид
Жеовиа (Dassault Systemes GEOVIA) нь GEMS, Surpac, Minex, Whittle, InSite зэрэг дэлхийд танигдсан уул уурхайн программ хангамжийн их уурхай бөгөөд уул уурхайн үйлдвэрлэлийн шинэ шийдлүүдийг санал болгодог.

Оюу Толгой ХХК нь Монгол улсын хамгийн том зэс, алтны уурхайг бүтээн байгуулж байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагаа эхлэхэд дэлхийн хэмжээний томоохон зэс-алтны уурхайн нэг болох юм.
Веб: http://www.ot.mn  
Канава Скалес & Системс нь шинэлэг  технологи, харилцагч тус бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн жинлэх, ачих тоног төхөөрөмж, үйлчилгээг дэлхийн аль ч улс оронд үзүүлэх боломжтой нэр хүндтэй компани юм.
Веб: http://www.kanawhascales.com
  Монголын Алт Корпораци нь үйл ажиллагаагаараа Монголд гуравт ордог компани юм. MAK нь ашигт малтмалын орд, тэр дундаа алт, зэс, цагаан тугалага, нүүрсний орд газруудыг хөгжүүлснээр урт хугацаанд Монголын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, нийгмийн баялагийг бий болгоход нөлөөлөх компаниудын нэг юм.
Веб: http://www.mak.mn


Еврохан ХХК нь Монголын дэд бүтэц, ус, газрын тосны үйлдвэрлэлийн салбарын хэрэгцээнд тохирсон тоног төхөөрөмж, EPC үйлчилгээ үзүүлдэг. Еврохан нь дэлхийд тэргүүлэх уул уурхай, газрын тосны тоног төхөөрөмж, ажил үйлчилгээ үзүүлдэг олон улсын компаниудын албан ёсны борлуулагч юм.
Веб:http://www.euro-khan.com 

Алтайн Хүдэр ХХК нь Таяннуурын төмрийн хүдрийн ордод геологийн эрэл, үнэлгээ, нарийвчилсан болон ашиглалтын хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн ордын нөөцийн олон улсын стандартын дагуу баталгаажуулж, ашиглаж байгаа дотоодын ашигт малтмалын хайгуул, олборлолтын компани юм.
Веб: http://www.altainkhuder.mn
Респек нь уул уурхай, эрчим хүч, ус, байгалийн нөөц, мэдээлэл технологийн чиглэлээр чанартай ажил үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм.
Веб: https://respec.com

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах Төмрийн хүдрийн ил уурхайг эзэмшдэг бөгөөд манай улсын хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн эөв нь юм.
Веб: http://www.dmp.mn
Ферростаал нь дэлхийн өнцөг бүрт нефтийн бүтээгдэхүүн, салхины эрчим хүч, газрын тос, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд хамтрагч компани нь хог боловсруулах, баглаа боодол, төмөр замын тээвэр, лабораторийн технологи болон шугам хоолой түүний дагалдах хэрэгслүүд, машин, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг.
Веб: http://www.ferrostaal.com


Их Говь Энержи ХХК нь Монголын хувийн хөрөнгө оруулалттай, Монгол, Хятадын Ханги-Мандал хилийн боомтоос 165 км-т орших Мандах Нуурын коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагааг эрхэлдэг компани юм.


АМЕК нь газрын тос, байгалийн хий, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн зах зээлд инженеринг, төслийн удирдлага, зөвлөх үйлчилгээ үзүүлж, төсөл хэрэгжүүлэгч, дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм.
Веб: http://www.amecfw.com


Алтан Дорнод Монгол ХХК нь ОХУ-ын хөрөнгө оруулалттай Монголын алтны уурхайн томоохон компанийн нэг юм.
Веб: http://www.adm.mn

Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөдөө аж ахуйн их сургууль

Веб: http://www.admissions.cn/imau/index_nm.html

IT-Zone компани (М-Си-Эс Электроникс) нь компьютер тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн шийдэл, үйлчилгээ үзүүлдэг Монголын мэдээллийн технологийн зах зээлийн 30%-ийг эзэлсэн үндэсний хэмжээний компани юм.
Веб: https://www.itzonestore.mn/


Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Веб: http://www.zasag.mn/m/civil-aviation-authority

Орбитнэт ХХК нь Монголын өнцөг булан бүрт орон зай, байршлаас үл хамааран хиймэл дагуулын тусламжтайгаар харилцаа холбоог хүргэгч Монголын сансрын интернет үйлчилгээний зах зээлийн 50% эзэмшдэг хэрэглэгчдийн итгэл хүлээсэн компани юм.



Монголын Төмөр Зам төрийн өмчит хувьцаат компани нь төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарын үндэсний компани юм.
Веб: http://www.mtz.mn/

Монос Фарм Трэйд ХХК нь хурдацтай хөгжиж 3200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүд, эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн санг эм, эмийн бэлдмэл, эмнэлэгийн техник, тоног төхөөрөмж, эмнэлэгийн жижиг хэрэгсэл, ороох боох материал, лабораторийн багаж, хэрэгсэл, оношлуур, вакцин, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний импорт, бөөний худалдаа эрхэлдэг эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч хувийн хэвшлийн байгууллага юм.
Веб: http://www.monos.mn/
 
« Буцах