Нүүр хуудас > Хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл

Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2015-д оролцов

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сантай хамтран “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2015”-ыг “Хөгжлийн төлөөх түншлэл” уриан дор 2015 оны 10-р сарын 08-09-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулж зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн бизнес эрхлэгч, удирдлагууд болон хөрөнгө оруулагч гадаад, дотоодын байгууллагууд нэг дор цугларав. Чуулганд 150 орчим оролцогчид 2 өдрийн турш зүүн бүсийн өрсөлдөх чадварт тулгуурласан хөгжлийн тулгуур салбаруудын талаар хэлэлцэв. Хэлэлцүүлэгт аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг сэдвүүдээр илтгэл явагдаж салбар хуралдаан өрнөв.

Зураг 1. Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл

Чуулганы уул уурхайн салбар хэлэлцүүлэгт зүүн гурван аймгийн дарга нар, Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулагч Цайрт минерал компанийн тэргүүн дэд захиралС.Батхүү, QMC группийн ерөнхий захирал М. Дагва, QMC группийн бизнес хөгжил хариуцсан захирал Ц.Баярмагнай нар оролцож, QMC группээс “Уул уурхайн салбар ба орон нутгийн харилцаа” сэдэвт илтгэл танилцуулав. Уул уурхайн салбар дахь төрийн зохицуулалт, олон нийтийн хяналт, салбарын дотоод зохицуулалтууд хоорондоо хэрхэн уялдах, эдгээрийг үр дүнтэй хэрэглэх замаар уул уурхайн салбарын эсрэг чиглэсэн хэт туйлширсан хандалгууд болон популизмаас хэрхэн зайлсхийж болох талаар санал дэвшүүлсэн уг илтгэл оролцогчдын сонирхолыг татаж байлаа.

Хурлийн зургаас энд дарж үзнэ үү.

QMC компани нь Монгол улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, бизнесийн эрх чөлөө, уул уурхайн салбарын нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг мэргэжлийн түвшинд зохицуулахад чиглэсэн бодлогын болон техник технологийн судалгааны ажлууд хийдэг бөгөөд та бүхэн уг асуудлаар зөвлөлдөх, бидний үйлчилгээг авах сонирхолтой байгаа бол info@qmc.mnхаягаар хандах буюу +976 7711 1100 утсаар холбогдоно уу.

« Буцах