Нүүр хуудас > Хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл

Уурхайн хаалт 2015 Олон улсын хуралд оролцов

УУРХАЙН ХААЛТ 2015 олон улсын хурал 2015 оны 06-р сарын 01-03-ний өдрүүдэд Канад улсын Ванкувэр хотноо зохион байгуулагдав. 2006 онд онд анх зохион байгуулагдсанаас хойш тасралтгүй 10 дахь жилдээ, Канад улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь уул уурхайн салбараас байгаль орчин ба нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, шинэ уурхай байгуулахдаа хаалтын асуудлыг эхнээс нь анхаарах, ашиглагдаж буй уурхайнуудыг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар хаахад чиглэсэн олон талт асуудлуудыг авч үздэг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн форум болжээ. Энэ удаад дэлхийн уул уурхай хөгжсөн 23 орны 450 гаруй төлөөлөгч оролцон Уурхайн хаалтын эрхзүйн зохицуулалт, гадаргын хэлбэржүүлэлт, нөхөн сэргээлт, эрсдэлийн үнэлгээ, олон нийт, ургамалжуулалт, загварчлал, бүрхэвч, экосистемийг буцаан сэргээх, уурхайн хаалт хийсэн бодит жишээ гэсэн сэдвүүдийн хүрээнд 100 гаруй илтгэлүүд хэлэлцүүлэв.

QMC компани ба Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрт уурхайн хаалтын менежментийн систем нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудын үр дүнд тулгуурласан “Ашиглалт нь ид дундаа явагдаж буй уурхайд уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулж, нэвтрүүлэхтэй холбоотой сорилт, тулгарч буй асуудлууд” сэдэвт илтгэлийг хуралдааны хоёр дахь өдөр хэлэлцүүлэв. Тус олон улсын хурлын түүхэнд Монгол улсаас анх удаа хэлэлцүүлсэн илтгэл гэдэг утгаараа түүнд тусгагдсан асуудлууд оролцогчдын сонирхолыг татаж, Эрдэнэт үйлдвэрийн хаалт ба Эрдэнэт хотын нийгмийн асуудал, уурхайн хаалтын санг бүрдүүлэх арга механизм ба тогтолцооны талаар тодруулж асууж байв. Илтгэлийн дараагаар Канад улсын хойд муж нутагт дэргэдээ суурин бүхий хаагдсан уурхайн асуудлууд дээр ажилласан зөвлөх компанийн төлөөлөгчид, зэсийн том уурхайн хаалтын мэргэжилтнүүд зэрэг хүмүүс ирж санал солилцож байсан нь Эрдэнэт үйлдвэрийн хаалтын холбогдол бүхий олон талт асуудлууд мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж буйг илтгэж байлаа.

Веб: http://www.mineclosure2015.com/

Уурхайн хаалт 2015 хуралд тавигдсан илтгэлтэй танилцахыг хүсэж байгаа бол info@qmc.mn хаягаар холбогдоно уу.

QMC компани нь Монгол улсад уурхайн хаалтын эрхзүйн орчныг бүрдүүлэх, уул уурхайн компаниудад уурхайн хаалтын менежментийн систем нэвтрүүлэх, уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах чиглэлд тэргүүлэх байр суурьтайгаар ажиллаж байгаа бөгөөд та бүхэн уурхайн хаалтын асуудлаар зөвлөлдөх, бидний үйлчилгээг авах сонирхолтой байгаа бол info@qmc.mn хаягаар хандах буюу +976 7711 1100 утсаар холбогдоно уу.

 

« Буцах