Нүүр хуудас > Үйл ажиллагаа
Үйл ажиллагаа



Кью-Эм-Си Групп нь Монгол Улсын эрдэс баялаг, байгаль орчин, дэд бүтцийн салбарт мэргэжлийн зөвлөгөө өгөх, төслийн удирдлага, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг.  

Бид монгол инженерүүдийн мэдлэг, ур чадварыг гадаадын шилдэг хамтрагчдаасаа байнга суралцах замаар дээшлүүлэх, үзүүлж буй ажил үйлчилгээнийхээ оновчлол, чанарыг олон улсад хүрсэн түвшинд төлөвлөж, сайжруулах замаар үндэсний мэдлэгт суурилсан ажил, үйлчилгээ үзүүлэгч компанийг бий болгохоор зорин ажиллаж байна. 

Бид үндэсний болон гадны хөрөнгө оруулалттай компаниуд, төрийн болон олон нийтийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажилладаг. Бидний бүтэц зохион байгуулалт, мэдлэг, туршлага харилцагчид тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэх өргөн боломж олгоно.

 
« Буцах