Нүүр хуудас > Хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл

Уурхайн хаалт 2015 дотоодын хурлыг амжилттай зохион байгуулав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, тус газар дээр хэрэгжсэн Германы гео-шинжлэх ухааны хүрээлэнгийн төсөл, Монголын уул уурхайн компаниуд хамтран 2006 оноос эхлэн “Уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт” нэртэйгээр зохион байгуулж ирсэн арга хэмжээ энэ жил 10 дахь удаагаа УУРХАЙН ХААЛТ-2015 “Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдэвтэйгээр 2015 оны 09-р сарын 17-18-ний өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулагдав. QMC компани уг хурлын зохион байгуулалтад Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо ТББ, бусад хамтрагчид ба ивээн тэтгэгчидтэй хамтран, уурхайн хаалтын асуудлаар гол илтгэлүүдийг бэлтгүүлэх, уурхайн хаалтын чиглэлийн PR, сурталчилгаг дэмжих, хурлыг хамтран удирдах үүрэгтэйгээр амжилттай оролцов.

Уг хурлын үндсэн хэлэлцүүлэгт QMC компаниас “Уурхайн хаалтын бодлого, олон улсын эрхзүйн зохицуулалтын өнөөгийн түвшин” сэдэвт илтгэлийг, QMC компанийн урилгаар Англо Американ группийн суурин төлөөлөгч бөгөөд Монгол улс дахь салбарын захирал Др. Грейм Ханкок “Уурхайн хаалтын цогц төлөвлөлт: Англо Американ компанийн туршлага” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлсэн нь уул уурхайн салбар өндөр хөгжсөн улс орнуудын болон дэлхийд тэргүүлэх олон улсын компаниудын түвшинд уурхайн хаалтын асуудал ямар түвшинд тавигдаж буйг оролцогчдод харуулсан юм.

QMC компани ба Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрт уурхайн хаалтын менежментийн систем нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудын үр дүнд тулгуурласан “Эрдэнэт үйлдвэрийн уурхайн хаалтын бодлого, төлөвлөлт” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд Уурхайн хаалт ба зэрэгцээ эдийн засаг /Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын худалдаа эрхэлсэн орлогч Б. Болдбаатар/, Эрдэнэт үйлдвэрийг 2015-2025 онд хөгжүүлэх концепцид уурхайн хаалтын асуудлуудыг тусгаж буй байдал / Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн хэлтсийн дарга П. Ганбат/, Эрдэнэт үйлдвэрт уурхайн хаалт ба байгаль орчны асуудлуудыг зохицуулж буй байдал / Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчны хэлтсийн дарга О. Эрдэнэтуяа / зэрэг илтгэлүүд оролцогчдын сонирхолыг ихээр татаж, Монгол улсын эдийн засагт онцгой үүрэг бүхий тус үйлдвэрийн ирээдүйд чиглэсэн цогц арга хэмжээг авч эхэлсэн байгаад талархсан, зарим асуудлуудыг тодруулсан санал, асуултууд ихээр гарч байв.

Линк: http://www.mineclosure2015.mn

Нэмэлт мэдээлэл:

Уурхайн хаалт 2015 хурлыг угтаж QMC группийн ерөнхий захирал бөгөөд Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Дагвын ETV телевизэд өгсөн ярилцлагыг https://www.youtube.com/watch?v=bBERdCjChwk холбоос дээр дарж үзнэ үү.

Уурхайн хаалт 2015 хуралд тавигдсан илтгэлтэй танилцахыг хүсэж байгаа бол info@qmc.mnхаягаар холбогдоно уу.


QMC компани нь Монгол улсад уурхайн хаалтын эрхзүйн орчныг бүрдүүлэх, уул уурхайн компаниудад уурхайн хаалтын менежментийн систем нэвтрүүлэх, уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах чиглэлд тэргүүлэх байр суурьтайгаар ажиллаж байгаа бөгөөд та бүхэн уурхайн хаалтын асуудлаар зөвлөлдөх, бидний үйлчилгээг авах сонирхолтой байгаа бол info@qmc.mnхаягаар хандах буюу +976 7711 1100 утсаар холбогдоно уу.
« Буцах