Нүүр хуудас > Хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл

Discover Mongolia 2015 хуралд оролцов

Монголын уул уурхайн үндэсний ассиоциациас зохион байгуулсан “Discover Mongolia 2015” ээлжит форум “Түншлэлийг бэхжүүлэе” уриан дор 2015 оны 09-р сарын 03-04-ний өдрүүдэд Корпорэйт зочид буудалд амжилттай зохион байгуулагдав.


“Уул уурхайн салбар дахь бизнесийн эрх чөлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулсан салбар хэлэлцүүлэгт QMC группийн ерөнхий захирал М. Дагва оролцож “Бизнесийн мөчлөг ба уул уурхайн салбар дахь бизнесийн эрх чөлөө” сэдэвт илтгэл танилцуулав. Эрдэс баялагт суурилсан эдийн засагтай улс  (Маккензигийн тодорхойлолтоор экспортын 20 дээш хувь нь эрдэс баялгаас бүрддэг, төсвийн орлогын 20-иос дээш хувийг эрдэс баялаг бүрдүүлдэг, нийт бүтээгдхүүний 10 –аас дээш хувийг эрдэс баялаг бүрдүүлдэг) орнуудын эдийн засгийн хөгжил бусад орнуудыг гүйцэхгүй байгаагийн шалтгаан, эдгээр улсуудад уул уурхайн салбарын бизнесийн эрх чөлөөнд халдах нөхцөл хэрхэн бүрдэж буй талаар болоод үүнээс сэргийлэхийн тулд авах арга хэмжээнүүдийн талаар санал дэвшүүлсэн уг илтгэл оролцогчдын сонирхолыг ихээр татаж байлаа.

Нэмэлт линк: http://discovermongoliaforum.com/#speaker-op

Discover Mongolia 2015 форумд тавигдсан илтгэлтэй танилцахыг хүсэж байгаа бол info@qmc.mn хаягаар холбогдоно уу.

http://discovermongoliaforum.com/#speaker-op
QMC компани нь Монгол улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, бизнесийн эрх чөлөөг хангахад чиглэсэн бодлогын болон техник технологийн судалгааны ажлууд хийдэг бөгөөд та бүхэн уг асуудлаар зөвлөлдөх, бидний үйлчилгээг авах сонирхолтой байгаа бол info@qmc.mn хаягаар хандах буюу +976 7711 1100 утсаар холбогдоно уу.
« Буцах