Нүүр хуудас > Хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл

Эрдэс баялаг 2025 II хуралд оролцов

Монгол улсын уул уурхайн яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Эрдэс баялаг 2025-II” хэлэлцүүлэг 2015 оны 02-р сарын 13-ний өдөр Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдав.

“Салбарын өрсөлдөх чадвар, томоохон төслүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэгт QMC группийн ерөнхий захирал М. Дагва Монголын уул уурхайн клубийг төлөөлөн оролцож “Уул уурхайд суурилсан экосистем” сэдэвт илтгэл танилцуулав.

Зураг 1. Уул уурхайд суурилсан экосистем

QMC компани нь Монгол улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг хангахад чиглэсэн бодлогын болон техник технологийн судалгааны ажлууд хийдэг бөгөөд та бүхэн уг асуудлаар зөвлөлдөх, бидний үйлчилгээг авах сонирхолтой байгаа бол info@qmc.mn хаягаар хандах буюу +976 7711 1100 утсаар холбогдоно уу.
« Буцах