Нүүр хуудас > Үйл ажиллагаа > Уул уурхайн зөвлөх үйлчилгээ
Уул уурхайн зөвлөх үйлчилгээ
Кью Эм Си Групп нь эрдэс баялгийн нөөцийн тооцооны загварчлал, уул уурхайн төлөвлөлтийг компьютерийн программ, зориулалтын хэвлэх тоног төхөөрөмж ашиглан олон улсын түвшинд боловсруулах ур чадварыг эзэмшсэн, туршлагатай мэргэжилтнүүдийн багаас бүрддэг. Бидний бизнесийн үйл ажиллагаа нь  ашигт малтмалын орд ашиглах урт, богино хугацааны төслийн урьдчилсан болон нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах, уул уурхайн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар түншлэлийн харилцан үр ашигтай харилцааг хөгжүүлэхэд оршиж байна.

Манай туршлагатай инженер техникийн ажилтнууд, геологчид болон зөвлөх инженерүүд уул уурхайн төслийн урьдчилсан болон нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахаас гадна баяжуулах, боловсруулах үйлдвэрийн мөн холбогдох дэд бүтцийн төсөл судалгааны ажил гүйцэтгэж, зөвлөгөө өгдөг. Бид  GEOVIA SurpacÔ программ болон дэлхийд түгээмэл хэрэглэдэг геологи, уул уурхайн төлөвлөлтийн программ хангамжууд, зургийн AutoCAD программ, интернет сүлжээнд суурилсан мэдээллийн санг ашигладаг.

Кью Эм Си Групп нь нүүрс, төмрийн хүдэр, барилгын материал, зэс, алт зэрэг ашигт малтмал олборлох, боловсруулах 40 гаруй төслийн ТЭЗҮ-ийг бие даан боловсруулсан.

Бид уул уурхайн чигэлэлээр дараах зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

»    Бизнесийн зөвлөгөө
»    Ордын ТЭЗҮ
»    Ашиглалтын аудит
»    Геомеханикийн лабораторийн үйлчилгээ
»    Эрсдлийн шинжилгээ
»    Сургалт
 
« Буцах