Нүүр хуудас > GEOVIA > HUB
HUB

GEOVIA HUB™ 1.7.2

GEOVIA Hub нь хайгуул болон уул уурхайн олборлолтын ажилд ашиглагдаж буй GEOVIA Surpac, GEOVIA Minex, GEOVIA Whittle болон GEOVIA MineSched зэрэг программ хангамжууд дээр боловсруулагдсан мэдээллийг төвлөрүүлж, хамгаална. Мөн геологи, уул уурхайн төлөвлөлтийн бусад бүх программ хангамжууд, өргөн хэрэглэгддэг Microsoft Word, Microsoft Excel, AutoCAD зэрэг программуудтай нийцэж ажиллана. Дараах давуу талуудыг хэрэглэгчдэд өгч байна.

·    Хайгуул, уулын ажлын өгөгдөлд тухайлан зориулагдсан – Холболт муу байхад ч том хэмжээний файлуудыг шуурхай дамжуулна.

·     Төвлөрсөн өгөгдөл – Хуваалцан хэрэглэж буй өгөгдлүүдийг төвлөрүүлж, ганц зөв файл байх нөхцлийг ханган, хамгаалалт, хандалтын хяналтыг үүсгэнэ.

·   Өгөгдлийн хамгаалалт, хандалтын менежмент – Өгөгдөлд хэн унших/бичих эрхтэйгээр хандахыг тодорхойлох боломжтой тул зөв хүмүүс нь түүнийг ашиглан баталгааг ханган, санамсаргүй арилгах, дарж бичих зэргээс сэргийлнэ.

·     Өгөгдлийн хяналт– Файлын бүх хувилбаруудын түүхийг текст байдлаар гаргана.

·    Хувилбарын хяналт – Өгөгдлийн хамгийн сүүлийн хувилбар аль нь болох, хэнд байгааг бүх хэрэглэгч мэдэх болно. Түүнчлэн өмнөх хувилбаруудыг, тэр бүү хэл устгагдсанфайлыг сэргээх боломжтой.

·    Өгөгдөлд зайнаас хандах – Хэрэглэгчид шаардлагатай өгөгдөл дээрээ дэлхийн аль ч өнцөгөөс аялах шаардлагагүйгээр ажиллах тул өндөр ур чадвар бүхий баг олон төсөл дээр илүү өндөр үр бүтээлтэйгэр зэрэг ажиллана.

·     Интернэтийн дэд бүтцийн боломжийг шавхаж ажилладаг– Интернэтийн суурилагдсан дэд бүтэц ашиглан өгөгдлийг найдвартай, аюулгүй дамжуулах ба хурд багатай, тасалдал бүхий холболттой үед ч өгөгдлийг хурдан, найдвартай дамжуулах боломжтой.

·    Мэлээллийн нэгдмэл байдал – Файлуудыг бүхлээр нь дамжуулалгүйгээр өгөгдөлд хамгийн сүүлд хийсэн өөрчлөлтийг авах боломжийг хэрэглэгчдэд олгодог.

·    Файлд хийгдсэн өөрчлөлтүүдийг хэрэглэгчид мэдээлэх Хэрэглэж буй файлд нь өөр хүмүүс өөрчлөлт хийхэд тухайн хэрэглэгчид мэдэгдэнэ.

·  Файлыг аюулгүй нээх/хаах Тухайн файлтай ажиллаж байх үед файлаа хамгаалж өөр хэрэглэгч

·    Үр дүнтэй хайлт  Өгөгдлийг ямар нэрээр хадгалсан, хаана хадгалсаныг нь мэдэхгүй байсан ч түүнийг олох боломжтой.

·    Ашиглахад хялбар Бараг сургалт шаардалгүйгээр суурилуулан ашиглаж эхлэх тул завгүй мэргэжилтнүүд санаа амар байж болно.

·   IT-д үзүүлэх нөлөөлөл бага Ашиглаж буй системүүдээ өөрчлөх шаардлагагүй бөгөөд суурилуулж, ашиглахад хялбар.

·    Системийн зохицох чадвар Хувь хүмүүсээс эхлээд үйдвэрийн хэлтэс тасгууд ч шууд ашиглах боломжтой.

·    Файлд суурилсан бүх өгөгдөл дээр ажилланаЗөвхөн GEOVIA-ийн файлуудтай ажиллаад зогсохгүй төсөлд ашиглагдаж буй бусад бүх төрлийн файлуудыг зохион байгуулна.

·     Surpac болон Minex программуудтай шууд холбогдон ажилладаг Тус программууд дээр ажиллах явцад өгөгдөл, мэдээллийг бусдад дамжуулж, хуваалцах процесс илүү хялбар болж бүтээмжийг нэмэгдүүлж байна.

 
« Буцах