Нүүр хуудас > GEOVIA > INSITE
INSITE

Энэхүү InSite 4.5.1-ийн хувилбарт хэрэглэгчдийн хүсэлтэд суурилсан 60 гаруй шинэчлэл болон сайжруулалтыг хийсэн:

 ·        Activity Data Rejects (Өгөгдлийг хязгаарлах) функц дээр хийгдсэн сайжруулалтууд:

o  Error category” түвшинд bulk өгөгдлүүд шинэчлэгддэг болсон нь цаг хугацааг ихээр хэмнэж байгаа бөгөөд хэрэглэгчид бүх өгөгдлийг ачааллахгүйгээр дээд талын гридээс хасагдсан өгөгдлүүдийг шинэчлэх боломжтой болж байна.

o  Их хэмжээний рекордыг устгахад гүйцэтгэл 7-15 дахин хурдан болсон. 

·        Хүдрийн Овоолгын Менежмент дээр хийгдсэн сайжруулалтууд:

o  Locked тэмдэглэгээтэй саруудад хүдрийн овоолгыг үүсгэх, идэвхжүүлэх болон идэвхгүй болгох үйл явц хялбар болсон.

o  LIFO/FIFO тооцоолол сайжирсан.

o  Динамик болон Мөчлөгт(Periodic) Хүдрийн овоолгууд үүсгэх явц илүү сайжирсан.

o  Manage Survey цонхонд Байршлын Төрлөөр Шүүн харах (Location Type Filter) боломж нэмэгдсэн.

o  Convert to Survey функц нь одоо төлөвлөсний дагуу маркшейдрын хэмжилт хийх өдрийн мэдээллийг харуулдаг болсон.

o  Хүдрийн овоолгод зориулсан индексжүүлсэн хүснэгт нь Convert Wag to Survey функцын гүйцэтгэлийг нэмэгдүүлсэн.

·        Өргөтгөсөн Архивлах Шийдэл (Expanded Archiving Solutions) функц нь датабаз руу давтамжтайгаар архивлагддаг хоёр шинэ хүснэгтийг нэмсэн бөгөөд энэ нь үйл ажиллагааны гүйцэтгэлийг нэмэгдүүлсэн.  

·        Inspect and Correct функц дээр хийсэн сайжруулалт нь лавлах давтамжийг нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр хугацаа хэтрэх явдлыг бууруулдаг болсон.

 Програмын шинэ хувилбар дээрх шинэчлэлүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл,  support site линкээр холбогдож  “Release Notes”-ыг уншиж танилцана уу.

 
« Буцах