Нүүр хуудас > GEOVIA > PCBC
PCBC

GEOVIA PCBC™ 6.7 

PCBC 6.7 шинэ хувилбар нь PCBC болонPCSLC-ын хэрэглэгчдэд хэд хэдэн шинэчэл болон шинэ модулиудыг санал болгож байна. Эдгээр нь блок болон дэд-түвшний агуйлан олборлох төслүүдэд зориулагдсан илүү сайжирсан менежмент бүхий комманд хэрэгслүүдтэй мөн урт хугацааны уурхайн төлөвлөлт болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын уялдаа холбоог сайжруулахад нөлөөлөх цаг хугацаа шаардсан гар ажиллагаа бүхий олон ажлуудыг автоматжуулж өгсөн. 

PCBC болон PCSLC хэрэглэгчдэд хүрэх ашиг тус

PCBC 6.7 нь PCBC болонPCSLC дээрх үйл ажиллагааг сайжруулах болон хэрэглээг илүү хялбарчлах олон шинэчлэлүүдийг хийсэн.

·        Өгөгдөлд өнгөний профайл өгч илүү сайн дүрслэлийг үзүүлдэг болсон бөгөөд энэ нь өгөгдлийг жил, сар болон долоо хоногоор огнооны өгөгдлийн хамт ялгаж харах боломжийг өгч байна.

·        PCBC болон PCSLC зэрэг өөр өөр программ дээр ижил өгөгдлийг (bucket data)ашиглан ажиллаж байх зуур өгөгдлийг илүү хялбараар харж, засварлах боломжтой болсон.

Шинэ Модулиуд

PCBC-д зориулсан Ахисан түвшний Загварчлал (Advanced Flow Modelling)

PCBC нь одоо илүү нарийн Загварчлал бүхий шинэ модулийг санал болгож байна. Энэ модуль нь CA3Dкоммандыг ашигладаг бөгөөд энэ нь PCBC төлөвлөлтийн өмнө нь хийгддэг. Маш сайн график нарийвчлал бүхий CAD3 нь идэвхтэй агуйлан олборлох хэсгийн дээрх ил уурхайн материалын хөдөлгөөнийг загварчилдаг бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд хөдөлгөөн, шилжилтийн механизмыг тоглуулан харж, ойлгох боломжийг олгож байна.

PCSLC-д зориулсан Олборлолтын Удирдлагын Систем (DMS) 

Дэд-Түвшний Агуйлан олборлох төслүүд нь одоо PCBC дээр ашиглагддаг Агуйлан олборлох Удирдлагын Системтэй ижил зорилго бүхий өөрийн шинэ Олборлолтын Удирдлагын Системд нэвтрэн ажилладаг боллоо. Дэд-түвшний агуйлан олборлох үйл ажиллагааны менежментэд олборлолтын удирдлага чухал үүрэгтэй бөгөөд, DMS нь энэхүү процессыг автоматжуулж, оновчлоход тусгайлан бүтээгдсэн.

PCSLC-д зориулсан Ахисан түвшний Төлөвлөлтийн Хэрэгслүүд

Дэд-түвшний агуйлан олборлох төслүүдэд, эсвэл төсөл ашиглалт шат руу шилжихэд илүү нарийн төлөвлөлт шаардлагатай болдог. PCSLC-д зориулсан Ахисан түвшний төлөвлөлтийн олон төрлийн хэрэгслүүд бүхий модуль нь танд эдгээр нарийн шаардлага бүхий ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтийг олгож байна.

Хэрэглэгчид

PCBC бол агуйлан олборлох аргачлалаар уурхайн нөөцийг тооцоолдог хамгийн шилдэг систем юм. Бид PCBC дээр сар болгоны төлөвлөлтөө хийдэг бөгөөд энэ нь Агуйлан олборлох Удирдлагын Систем (CMS)– тэй холбогдон, ажил төлөвлөлттэй нийцэж байгааг эсэх мэдээллийг өдөр бүр өгч байдаг. Бид өөр бусад зүйлсийг турших төлөвлөгөөгүй байна. Учир нь бид PCBC-ээс илүү, сэтгэлд нийцэх системийн шийдэлтэй таарч байсангүй.”

- Сэм Нгиди, Уурхайн хариуцсан Менежер, Палабора.

 
« Буцах