Нүүр хуудас > Бидний тухай
Бидний тухай
Манай компани 2004 оноос Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Уул уурхайн инженерийн сургуулийн дэргэдэх Төсөл Судалгааны Төвтэй хамтарч уул уурхайн салбарт зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх замаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Кью Эм Си ХХК нь уул уурхайн  зөвлөгөө өгөх, зураг, төсөл боловсруулах чиглэлээр Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа тэргүүлэх компаниудын тоонд зүй ёсоор ордог.  

 

Кью Эм Си Групп нь уул уурхайн төслүүдэд эхний шатнаас эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүхий л үе шатуудад зөвлөх, техник эдийн засгийн үнэлгээ хийх, төслийн менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн автоматжуулалт, байгаль орчны хамгааллын ажил үйлчилгээ үзүүлж ажилладаг үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. 

 

Монгол улсын эдийн засаг уул уурхайн салбарт орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөллөөр сүүлийн 10 гаруй жилд огцом өсч, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт үндэстний хэмжээний төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөгжлийн чиг хандлагад нийцсэн үндэсний зөвлөх үйлчилгээний компанийг бүрдүүлэх, байнга суралцах, хамтдаа хөгжих нь бидний эрхэм зорилго юм.

 
« Буцах